Л.Оюун-Эрдэнийн буюу хамтарсан Засгийн газрын үед төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежерээр 400 хүн томилсон. Бүтээмжийн менежерт гол төлөв Ардын намаас их хуралд нэр дэвшиж чадаагүй нэр бүхий эрхмүүд томилогдсон бол хяналтын менежерээр АН-ын талын хүмүүс томилогдсон билээ.
Тэгвэл дээрх орон тоог эхнээс нь цөөлж, цомхтгох төлөвлөгөө Г.Занданшатарын Засгийн газарт байгаа бололтой. Оны эцсээр ажлыг нь дүгнэж үзээд, цаашид бүтээмж болоод хяналтын менежер байх эсэхийг шийднэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдээд байна.
Түүнчлэн 15 сая төгрөгөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хиймэл оюуны төхөөрөмж авахаар ирэх 2026 оны төсөвт суулгуулжээ. Ингэснээр төрийн өмчит компаниудын худалдан авалтыг дарга мэргэжилтнүүд биш, хиймэл оюунаар гүйцэтгүүлж, орон тоо хэмнэх төлөвлөгөөтэй гэнэ. Уг ажлыг өмнө нь Эрдэнэт үйлдвэрт туршсан бөгөөд маш сайн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хиймэл оюун гүйцэтгэсэн гэнэ.
