Холимог тулаанч асан Конор МакГрегор Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өнгөрсөн жил зарласан. Тэгвэл тэрээр 10-р сарын 24-нд болох Ирландын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авч буйгаа даваа гарагт зарлажээ.
Сошиал медиа дахь мэдээлэлдээ Конор МакГрегор энэ шийдвэрийг “Болгоомжтой тунгаан бодсоны дараа, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад амархан байгаагүй ч гэлээ энэ цаг үед хамгийн зөв шийдвэр нь энэ байсан” гэж мэдэгдсэн байна.
Ирланд улсын Ерөнхийлөгчийн сонгууль 10-р сарын 24-нд болно. Одоогоор гурван нэр дэвшигч Ирландын хууль тогтоогчдоос болон орон нутгийн зөвлөлөөс дэмжлэг авч, өрсөлдөх эрхээ хангасан байна.
Эх сурвалж: BBC News