УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс сэтгүүлчид “Ардчилсан намд Засгийн газарт хамтрах урилга ирвэл хүлээн авах уу” гэдэг асуулт тавиад “Одоогоор энэ талаар албан ёсоор яригдсан зүйл алга. Яригдахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд намын эрх бүхий байгууллага шийдвэрээ гаргана. Ардчилсан нам бол олонхиороо хэлэлцдэг, дотоод ардчилал сайтай нам. Гэхдээ Ардчилсан нам ороод ир гэхээр нь ороод, хөөхөөр нь гараад, хөөгдчихөөд маргааш нь Засгийн газарт уривал дахиад гүйж ороод байх хялбархан хямдхан байх улс төрийн хүчин биш гэж боддог.
Олон нийт Ардчилсан намыг цэгцтэй яваасай гэж хүсэж байгаа. Ардчилсан намын хувьд нээлттэй хэр нь цэгцгүй нам явжирсэн. Харин МАН цэгцтэй ч хаалттай нам. Тийм учраас Ардчилсан намыг цэгцтэй нам болгон өөрчлөх чиглэлд ажиллах ёстой гэж харж байгаа. Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын даргаар бүртгэсний дараа би анхны тушаалаа гаргасан. Ардчилсан намын дэргэд бодлогын судалгааны байгууллага байгуулах тушаал гаргасан” гэлээ. Түүнчлэн О.Цогтгэрэлийн зүгээс намын дарга бүлгийн даргын албан тушаалыг хамтран хаших уу гэдэг асуултад : “Болохгүй гэх асуудал байхгүй. Гэхдээ бүлэг дээрээ асуудлыг ярьж байж шийднэ” хэмээн мэдэгдлээ.
