“Pokerrr2” аппликэйшинд нэр бүхий өрөө үүсгэж, цахим орчинд зориуд зохиомол байдал бий болгон, иргэдийг төөрөгдүүлж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага тогтоон, баривчиллаа. Тэд уг гэмт хэргээ 7-уулаа нийлж хийдэг аж. Хууль бусаар олсон орлогоосоо нийт 800 орчим сая төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Гэмт хэргийн замаар олсон орлогын эх сурвалжийг ийм аргаар нуун, мөнгө угаасан байж болзошгүй байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдийг баривчиллаа
