Хэн нь үнэн яриад байна вэ?


The МongolZ багт Ч.Номин сайдын үед Биеийн тамир спортын хороогоороо дамжуулаад тодорхой дүнтэй мөнгөн санхүүжилт олгосон гэдэг мэдээллийг Соёлын сайд Ч.Ундрам өглөө. Түүнчлэн салбарын сайдын зүгээс “Сүүлд тус багаас УИХ-ын гишүүн П.Сайнзоригоор дамжуулж соёлын элч болъё гэдэг хүсэлт гаргасны дагуу бид Гадаад хэргийн яамд хүсэлт тавьж Соёлын элч болгосон. Бид улс эх орныхоо нэрийг гаргаад явж байгаа урлагийнхныг чадлаараа татвар төлөгчдийн мөнгөөр дэмждэг. Монголынхоо нэрийг гаргаад явж байгаа бусад салбарынхныг бид огт дэмждэггүй. Өөрсдийнхөө хүсэл сонирхлоороо тухайн спортыг сонирхон хичээллээд амжилт гаргаж, тухайн тэмцээнийг зохион байгуулсан олон улсын байгууллагаас шагналаа авч байгаа тэр залуусыг ихэд талархалтай хүлээж авч байгаа. Гэхдээ татвар төлөгчийн мөнгөнөөс хууль журам байхгүй бол заавал өгөх алба байхгүй. Бид хүчээр явж тогло гэж хэлдэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр бид дараа үеийн хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлэх, сургуульд сургах, аюулгүй байдлыг нь хангах зэрэг зөндөө олон эрэмбэлсэн ажил байгаа шүү. Тийм учраас манай залуу тамирчид маань олон хүмүүсийг манлайлж үлгэр жишээ үзүүлж байгаагийн хувьд өөрсдөө ухамсарлаж ойлгож улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна. Жишээлбэл гадаадын мундаг тамирчид бол өөрсдөө өгөөд туслаад, хүүхдүүдийн эмнэлэг дээр очоод тоног төхөөрөмж авч өгөөд яваа харагддаг. Улсаасаа юм нэхээд байдаг гадаадын тамирчид бас цөөхөн шүү гэж хэлье” хэмээн мэдэгдлээ.

Харин The МongolZ багийн зүгээс улсын төсвөөс мөнгө авч байгаагүй гэдгээ өөрсдийн цахим хуудсандаа илэрхийлсэн байна.

Тэгвэл соёлын сайд Ч.Ундрам худал мэдээлэл өгсөн үү? эсвэл өмнөх соёлын сайд Ч.Номин төсвийг нь дамжуулаагүй болж таарах уу? Ямартаа ч төлөгчдийн мөнгөнөөс The МongolZ-д хуваарилсан эсэхээ экс Соёлын сайд Ч.Номин тайлбарлахыг олон нийт хүлээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *