“Миний өмссөн гутал”


“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг 38 дахь удаагийн номын баяр төв талбайд өнөөдөр эхэллээ. Анх “Хангарьд” ордны жижигхэн талбайд эхэлсэн номын баяр Сүхбаатарын талбайг дүүргэжээ.

“Humanz Media Agency”-ийн үүсгэн байгуулагч М.Баасандэлгэр:

“Шук нийтлэв” пэйж хуудсыг хөтлөгч М.Баасандэлгэрийн “Миний өмссөн гутал” ном сүүлийн хэдэн сарын турш хамгийн борлуулалттай номоор шалгарсан. Номондоо юу бичсэн, юуг ойлгуулахыг зорьсон талаараа ингэж ярьж байна. “Ямар ч хүний эргэн тойронд дэмждэг, тусалдаг хүн байдаг. Тэр хүмүүсээ баг болгоод, хамтраад ажиллахад хүн бүрт боломж бий. Өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлүүдийг бичсэн ном” гэлээ.

Жил бүрийн номын баярын үеэр бэстселлэр болдог “Хол биш” номын зохиолч Ч.Ганжавхлантай уулзлаа. Номын асраа “Мангасын ам” гэж нэрлээд эргэн тойронд “Эмо үүрд” гэсэн самбар хадаж, анонс өлгөжээ. Энэ талаараа “Намар л жинхэнэ эмордог цаг. Энийг зөвхөн эмочид л ойлгоно доо” гэж тайлбарласан.

Уншигчид маань номын баяраас баярын хооронд шинэ бүтээл гаргахыг шаардаж байна харин би чадахгүй байгаа. “Хол биш” номоо Өвөрмонголд хэвлүүлсэн. Одоо хэдэн хувь борлуулсныг хэлж мэдэхгүй байна гэв.

Номын худалдаанд Ардын жүжигчин Ш.Чимэдциеэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Д.Цоодол гээд утга уран зохиолын томчуудаас эхлэн шинэ залуу уран бүтээлчид, хүүхдийн номын зохиолчид, оньсон тоглоом бүтээгчид, эвлүүлдэг номыг нэг дороос сонирхож, худалдан авах боломжтой.

Энэ үеэр ном худалдаж авсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо. Уншигч н.Болормаа: Номын баяраас хайсан номоо олоод баяртай байна. Гадаадын томоохон зохиолуудыг монгол хэл дээрээ уншчихаад дараа нь эх хэл дээрхийг нь олж уншихыг хүсдэг. Өнөөдөр олзтой. “Инээмтгий хүн”-ийг эх хэл дээр нь оллоо гэв.

Болормаа шиг уншигчид төв талбайд олон цуглажээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *