МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, бага хурлаа 9 сарын сарын 27-нд товлолоо. Тус нам уг хурлаараа шинэ даргаа сонгоно. МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө. Бусад гишүүд өрсөлдөх боломжтой ч одоогоор өөр хүн гарч ирээгүй байна.
2021 оны 12 дугаар сард 30 дахь их хурлаа хийсэн МАН энэ онд багтаж, дараагийн их хурлаа хуралдуудах ёстой. Үүнээс гадна зайлшгүй хуралдах бүүр ч том шалтгаан бий. Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр улс төрийн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн.
