УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргатай болно


УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товложээ. АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгох аж. Одоогийн дарга О.Цогтгэрэл нь Ардчилсан намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авсан. Тиймээс түүний оронд шинэ хүн сонгоно. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүний хэн нэг нь бүлгийн дарга болох таамаг бий.

Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ нэгжлэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага аваад байна. Уг завсарлага өнөөдөр дуусаж байна. Бүлгийн хурлаар эл асуудлыг ч хэлэлцэх ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *