Загастайн даваанд 4 машин цасанд суужээ


Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 4 машин өчигдөр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дахь Загастайн даваанд цасанд суужээ. “Howo” загварын ачааны машин, 3 зорчигчтой “Prius” загварын суудлын машин, 2 зорчигчтой “Sai” загварын суудлын машин, 2 зорчигчтой “KIA Bongo-3” загварын ачааны машин цасанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн албан хаагчид очиж, тэдгээр машиныг татан гаргав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *