Пари Сен-Жермен/ПСЖ/ клубын Усман Дембеле энэ жилийн Баллон д’Ор буюу Алтан бөмбөг шагналын эзэн боллоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог тус шагналыг анх удаа хүртэж буй франц довтлогчийн хувьд өнгөрсөн улирал багийнхаа хамтаар гурван тэмцээнд түрүүлсэн билээ.
Өдгөө 28 настай Усман Дембеле өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн, цомын түрүүг уламжлал ёсоор хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, мөн клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ.
Лигтээ 21 гоол оруулсан Дембеле өнгөрсөн улирал Францын лигийнхээ болон УЕФА Аваргуудын лигийн шилдэг тоглогч болсон.
Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн зургаа дахь франц тоглогч боллоо. Түүнээс өмнө Раймон Копа (1958), Мишел Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991), Зинедин Зидан (1998), Карим Бензема (2022) нар хүртэж байсан юм.