25 настай эмэгтэй 3 настай охины хамт шатаж нас баржээ


Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага ихсэж байна. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт өчигдөр 19:42 цагт иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нар өртөн, амиа алдсан байжээ. Тэдний цогцсыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *