НҮБ-ын чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Улс орнууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь Хамас бүлэглэлд бэлэг өгч байгаа хэрэг” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр “Энх тайвныг сахиулах саналаас Хамас бүлэглэл удаа дараа татгалзсан. Бид Газын зурвас дахь дайныг яаралтай зогсоох ёстой. Бид Хамас бүлгийн барьцаалж авсан хүмүүсийг яаралтай буцааж авмаар байна. Хамас бүлэг барьцааны хүмүүсээ суллаж явуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: NBC