Угаарын хийнээс болж ахин 2 хүн амиа алджээ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын өдөр тутмын тоон мэдээг гаргасан байна. Өнөөдөр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 38 тохиолдол НЭМҮТ д бүртгэгджээ. Үүнээс хоёр хүн амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл гарсан байгаа юм. Угаарын хорлогод орсон иргэдийн тухайд СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-ийн нутаг дэвсгэрт оршин суудаг байна. Үүнээс хамгийн их дуудлага мэдээлэл нь СХД, БЗД-ээс иржээ.

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор албаны хүмүүсийн зүгээс иргэдийг түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулсаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *