Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг 10 дугаар сарын 1-7-нд түр хаана. Учир нь дээрх өдрүүдэд БНХАУ-ын үндэсний баярын өдрүүд тохионо. Тус улсын Засгийн газраас 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, 1950 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Манай улсын хилийн боомтуудын ирэх сард ажиллах, түр хаах цагийн хуваарийг хүргэж байна.
