Тайландын Бангкок хотод лхагва гарагт машины зам цөмөрч, аварга том нүх үүслээ. Үүний улмаас дэд бүтэц эвдэрсэн тул ойролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Зам цөмөрсний улмаас хүний амь үрэгдээгүй боловч 3 машин эвдэрсэн гэж Бангкок хотын дарга Чадчарт Ситтипунт мэдэгджээ. Албаныхан уг нурангийг газар доорх метроны буудлын барилгын ажилтай холбоотой гэж үзэж байгаа гэв.

Тус нүхний ойролцоох тог, усыг тасалсан байна. Албаныхан хүчтэй аадар борооны улмаас илүү их хохирол учрах вий гэж болгоомжлон, уг нүхийг аль болон хурдан битүүлэхээр ажиллаж байна гэж хотын дарга Чадчарт мэдэгджээ.