Өлгий хийдийн суваргуудыг сэргээн засаж байна


Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийдийн суваргуудыг тус сумын ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар сэргээн засаж, хог хаягдлыг нь цэвэрлэж эхэллээ. 9 дүгээр сарын 26-28-нд зохион байгуулж буй энэ ажилд сүсэгтэн олон оролцож, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хамтарч байна.

1745 онд байгуулсан, 280 жилийн түүхтэй уг хийд тухайн үедээ 1000 гаруй ламтай, говийн бүсийн том хийд байв. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг нь баривчилснаар уг хийд устан, туурь болжээ.

Хийдийг 1990 оноос хойш дахин сэргээж, Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээнээс нь арай багасган барьжээ. Уг хийдийн үйл ажиллагааг сэргээж, цөөн лам хувраг хуваарийн дагуу ном хурж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *