Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Ханхонгор сум руу хатуу хучилттай 12 км авто зам тавьж дуусан, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус замыг “Замын битум” ХХК тавьжээ. Энэ шинэ зам ашиглалтад орвол орон нутгийн иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл сайжирна.

