МАН-ын бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 48 гишүүн сонгох санал хураалт эхэллээ


Монгол Ардын Намын VIII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд бага хурлын 49 гишүүнийг чөлөөлнө. Төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр болоод бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргаж, бага хурлын гишүүнчлэлээс чөлөөлөгдөж байгаа юм. Чөлөөлөгдөж байгаа төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хурааж эхэлжээ. Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж, бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоол батална.

Хурлыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, дэд даргаар бага хурлын гишүүн Г.Гангамөрөн ажиллаж байна.

Бага хурлын гишүүн сонгох санал хураалт дууссаны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн огцрох өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэхээр товложээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *