Д.Амарбаясгалан ялалт байгууллаа


МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 57 хувийн санал авсан бол Г.Занданшатар 43 хувийн санал авсан байдаг.

Нэгэнт хоёр нэр дэвшигчийн аль аль нь 2/3 босго даваагүй учраас ахин санал хураалт явуулахаар болсон юм. Гэвч санал хураалтын энэ журмыг эсэргүүцсэн бага хурлын гишүүд тарж 321 гишүүний ирцтэйгээр МАН-ын даргыг сонгох санал хураалтыг өрнүүлэхэд 85.67 хувийн саналаар УИХ дарга Д.Амарбаясгалан ялалт байгуулсныг мэдээлж байна.

Мөн Монгол Ардын намын 31 дэх Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд хуралдуулахаар товлон зарлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *