Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, бүжгийн спортын “Говь тэмүүлэл” холбоо хамтран 10 бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймагт 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Уг тэмцээний хосын болон ганцаарчилсан 5 насны ангилалд 6 аймаг 9 дүүргийн 360 гаруй тамирчин оролцож байна.
