“Буалой” хар салхи ойртож ирсэнтэй холбоотойгоор Вьетнам улс мянга мянган хүнийг нүүлгэж шилжүүлж, нисэх онгоцны буудлуудыг хаажээ. Салхины хурд секундэд 37 метрт хүрч ширүүснэ. Өнөөдөр 2025 оны 9-р сарын 29-нд Вьетнамын төв орчмын бүсийг дайрч өнгөрөх төлөвтэй байна.
“Буалой” хар салхи үүний өмнөхөн Филиппинийг дайран өнгөрөх үеэр 11 хүн амь үрэгдсэн юм. Тэгвэл одоо уг хар салхи ойртож байгаатай холбоотойгоор Вьетнам улс 250,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхийн тулд 100,000 цэрэг дайчилжээ.