Төрөөс хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөгийг өчигдөр /2025.09.29/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгийг хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллах, төрийн албан хаагчдын хувиараа хөдөлмөр эрхлэлтиийг дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулав.
Өдөрлөгт 22 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 1117 ажлын байр бэлэн байгааг төрийн албан хаагчдад танилцууллаа. Уг өдөрлөгт төрийн 300 орчим албан хаагч, иргэд оролцсон байна.
