НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхэд хамгааллын мэдээллийн санг олон улсын стандартын дагуу “Premiro” цахим системд шилжүүлэхээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар бэлтгэж эхэллээ. Уг системийг Монгол Улсад хэрэгжүүлэх ерөнхий загвар гаргаж, хүүхдийн мэдээлэлтэй харьцдаг албан хаагчдын мөрдөх журмын төсөл боловсрууллаа.
Тус программыг нэвтрүүлснээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шуурхай тусламжид холбон зуучлах, хяналт тавих, кейс менежмэнтийг цаг алдалгүй чанартай хийж, төсвийг үр дүнтэй ашиглах боломжтой болно.