Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны А/64 тоот тушаалаар батлагдсан, багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтад бүртгэж эхэллээ. Уг сургалтад хамрагдаж, гэрчилгээ авбал ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх нээгдэх юм. Багшлах эрх олгох сургалтад дараах сургуулиуд бүртгэж байна. Үүнд:
Орхон их сургууль: 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 20 хүртэл
Улаанбаатар их сургууль: 10 дугаар сарын 1-15-ны хооронд
Санхүү, эдийн засгийн боловсролын их сургууль: 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл
Сургалт үргэлжлэх хугацаа:
100% танхимаар 45 хоног буюу 9 долоо хоног
Элсэгчдэд тавих шаардлага:
- Бакалаврын зэргийн голч дүн 2.7-оос дээш
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
Бүртгүүлэхдээ авчрах материал:
- Бакалаврын диплом хуулбар, “Emongolia”-д баталгаажуулсан баримт
- Иргэний үнэмлэх /Emongolia-гаас/
- Анкет
- Цээж зураг 2%
- Бүртгэлийн хураамж