Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр


1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгожээ. Олон улсад энэ өдөр ахмад настнуудын нийгэмд оруулж буй хувь нэмэр, тэдний эрх, халамж, мөн нас ахих үйл явцтай холбоотой хэрэгцээ, бэрхшээлүүдийг олон нийтэд таниулж, бодлогын дэмжлэгийг уриалдаг байна.

Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Бид Олон улсын ахмадын өдрийг өнөө жил 32 дахь жилдээ тэмдэглэж байна. Олон улсад өнөө жилийн энэ өдрийг “Ахмад хүмүүсийн орон нутгийн болон Дэлхийн түвшинд хэрэгжүүлж буй үйл хэрэг: Бидний эрмэлзэл, сайн сайхан байдал, эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *