Банканд 700 тэрбум төгрөг хадгалуулаад, сард 8.6 тэрбумын хүү авч байна


Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан, зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно” гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ онд арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүн, хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн баталсан юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоо гаргаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд НДС-гийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан байна.

Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг тус санд хүлээн авч, НДС-гийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35 тэрбум төгрөгийг НДС хүлээн авчээ. Одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг НДС хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд хүүгийн орлогоос нийт 105 тэрбум төгрөг олох юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *