Сувиллын ясли шинэ барилгатай боллоо


Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувиллын ясли шинэ барилгатай болж, өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. 2024 онд улсын төсвөөс энэ барилгад 2.9 тэрбум төгрөг зарцуулж, “Алтайн бумбат өргөө” ХХК барив.

Анх 1957 онд байгуулагдсан яслийн барилга 1994 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяанд шилжиж, сувиллын ясли болжээ. 67 жил ашигласан хуучин байранд 2 бүлэгт 40 хүүхэд сувилуулдаг байв. Шинэ барилгатай болсноор 3 бүлэгт 60 хүүхэд авах боломж бүрдэж, 4 шинэ ажлын байр нэмэгджээ.

Энэхүү сувиллын яслид хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1-2 насны хүүхэд авдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *