2028 оны олимпын хүндийг өргөлтийн төрөлд шинээр 2 жингийн ангилал нэмэв


Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болох олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд шинээр 2 жингийн ангилал нэмэв. Үүгээр нийт 12 жингийн ангилал (эрэгтэй 6, эмэгтэй 6) болж, тамирчид медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ шийдвэрийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргажээ. Жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой аж.

Гэхдээ нийт тамирчдын тоо өөрчлөгдөхгүй. Хүндийг өргөгч 120 тамирчин (60 эрэгтэй, 60 эмэгтэй) оролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Лос-Анжелесийн олимпын хүндийн өргөлтийн тэмцээн 2028 оны 7 дугаар сарын 25-29-ний хооронд явагдана.

Жингийн шинэ ангиллууд:

2025 оны эцэст IWF Лос-Анжелест өрсөлдөх зургаа, зургаан ангиллыг албан ёсоор зарлана. Түүнээс өмнө дараах шинэ ангиллууд хэрэгжиж эхэлнэ. Үүнд:

Эмэгтэйчүүд: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, 86 кг, +86 кг

Эрэгтэйчүүд: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, 110 кг, +110 кг

Шинэ ангиллын дагуу анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10-р сарын 2-11-нд Норвегийн Ферде хотноо болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *