НӨАТ-ын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
НӨАТ хэрэгжиж эхэлснээс хойш нэгдсэн төсвийн татварын орлого жил бүр 10–15% давж биелдэг болжээ. 2016 онд 1600 кассын машин, 14,000 ПОС машин ашиглаж байсан бол өнөөдөр 350,000 цэг дээр НӨАТ-ын баримт хэвлэж байна.
2024 онд нийт 1 тэрбум е-баримт бүртгэгдэж, 1.2 их наяд төгрөгийг иргэд буцаан авчээ. Бэлэн мөнгөний гүйлгээний 99%-ийг халсан нь цахим санхүүгийн шилжилтийг түргэсгэсэн байна.