Мягмар гаргийн орой 22:00 цагийн үед Филиппиний төв хэсэгт газар 6.9 магнитудын хүчтэй хөдөлсөн. Үүний улмаас нас барсан хүний тоо 72-т хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 150 болсон тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.
Аврах багийнхан алга болсон, нурангид дарагдсан хүмүүсийг олохоор үнэрч нохой ашиглаж байна. Нас барсан хүний тоо ихсэх төлөвтэй байгаа аж.