Грета Тунберг тэргүүтний тусламжийн цувааг Израилын усан цэргийн флот саатуулжээ


Израилын эрх баригчид Газын зурвас руу явж байсан тусламжийн томоохон цувааны хэд хэдэн завийг зогсоож, дээр нь байсан хүмүүсийг буулгасны дунд хүний эрхийн идэвхтэн Грета Тунберг багтжээ. “Хэд хэдэн завийг аюулгүй зогсоож, зорчигчдыг Израилын боомт руу хүргэсэн. Грета болон түүнтэй хамт явж байсан хүмүүс эрүүл, аюулгүй байгаа” гэж тус улсын Гадаад хэргийн хэргийн яамны нэгэн төлөөлөгч мэдэгджээ.

Тэднийг эргээс ойролцоогоор 128 километрийн зайд орших, олон улсад харьяалагддаг хэсэгт явж байхад нь Израил буцаж явахыг шаардсан гэнэ. Грета Тунберг тэргүүтний хэлснээр энэ нь хууль бус байсан тул уг шаардлагыг үл тоомсорложээ.

Туркийн Гадаад хэргийн яам Израилын уг үйлдлийг “халдлага” гэж, мөн завин дээр байсан хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулсан “террорист үйлдэл” гэж мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *