Эверестийн оргилд мандсан тугийг хүлээлгэн өглөө


Иргэний нисэхийн үндсэний төв Аэродром гэрэл суултын албаны механик инженер, уулын спортын олон улсын хэмжээний мастер А.Баттогтох 2025 оны 05 дугаар сарын 18-ны 04.26 цагт Эверистийн оргилд амжилттай авиралт хийсэн. Тус оргилд гарсан Монгол Улсын 15 дахь уулчин болсон.

Оргилд гарах үеэрээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн дурсгалын тугийг мандуулсан юм. Дэлхийн дээвэр Эверистэд мандсан энэхүү тугаа өчигдөр  Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд дурсгал болгон Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүйд гардуулан өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *