Агаарын бүсэд дронууд харагдсаны улмаас онгоцны буудал нислэгээ цуцалжээ


Пүрэв гаргийн орой агаарын бүсэд дронууд харагдсаны улмаас агаарын хөлгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай Германы Мюнхен хотын нисэх онгоцны буудал өнөө өглөө өглөө мэдээллээ. 17 нислэг цуцалж, ойролцоогоор 3000 зорчигчийн аялал тасалдсан байна.

Мюнхен хот руу ирж буй 15 онгоцыг Штутгарт, Нюрнберг, Вена болон Франкфурт хотод руу буулгасан гэж тус нисэх буудал мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт агаарын бүсэд дрон харагдсаны улмаас Дани, Норвеги улсын нисэх буудал түр хугацаагаар хаагдахад хүрсэн юм. Өнөөдөр Мюнхений нисэх онгоцны буудал хаагдсанаар Европын агаарын тээврийн салбарт ээлжит саатал гарлаа.

Эх сурвалж: NBC News


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *