МАН-ын Хяналтын хорооны даргаар ажилладаг, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уг хороог удирдах нь дүрэмд харшилна гэдгийг тус намаас үүссэн “Хамтын хүч” жигүүр өнөөдөр мэдэгдлээ. Харин Б.Баярбаатар Хяналтын хорооны гишүүнээр үлдэх боломжтой гэлээ.
МАН-ын бага хурлаар тус намд “Хамтын хүч” жигүүр үүсгэснээ гишүүд нь мэдэгдсэн. Тус жигүүрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хүлээж авч баталгаажуулаагүйд гомдолтой байгаагаа тэд зарлаж байна. Уг жигүүр Ерөнхий сайд Г.Занданшатар, эсвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэнгүй.
