Манай улсад он гарснаас хойш 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 690 мянган жуулчин ирээд байна. Тэднээс 83538 нь өнгөрсөн есдүгээр сард иржээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол орныг сонирхохоор ирсэн жуулчдын 187 мянга нь БНХАУ-ын иргэд бол ,ОХУ-аас 170 орчим мянган жуулчин ирсэн байна. Харин БНСУ-аас 155 мянган иргэн энэ оны эхний 10 сард иржээ. Харин Япон улсаас 29 мянган жуулчин Монголыг зорьж ирсэн бол Казахстанаас 20 мянга гаруй жуулчин ирж Монгол улсад аялжээ.
Энэ жил Монгол улс Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ
