Увс аймгийн Малчин, Өндөрхангай, Цагаанхайрхан, Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар өчигдөр 14:00 цагаас эхлэн цас орж, цасан шуурга шуурлаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Увс амйгийн Зүүнговь, Наранбулаг сумын нутгаар шороон шуурга шуурав.
Баруун аймгуудын нутгаар ялангуяа Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 15-20 м/с, зарим үед 22-24 м/с хүрч, хүчтэй салхи шуургатай байсан тухай Цаг уур, орчны шинжлгээний газар мэдээллээ.