Онцгой байдлын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран, тус аймгийн Тайшир суманд Уулын болон усны сургалтын төв байгуулж, 10 дугаар сарын 3-нд нээлээ. Орон нутгийн төсвөөр байгуулсан тус сургалтын төвд Эрэн хайх, аврах салбар, бүлгийн албан хаагчид гүний уснаас эрэн хайх, усны мандлаас аврах сургалтаа зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.
Уулын болон усны сургалтын төв байгуулав
