Монголбанк 9 дүгээр сард 2,094.7 кг үнэт металл худалдан авав. Он гарсаар тус банк нийт 9.8 тонн алт худалдан аваад байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.5 хувиар буурчээ.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 624.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,379.8 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 421,177.73 төгрөг байв.
