“Өсвөрийн парламент-2025″ хөтөлбөрт оролцогчдыг энэ сарын 12-ныг дуустал бүртгэнэ


“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?

  • Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
  • Аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн тухай мэдлэг
  • Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
  • Багаар ажиллах ур чадварт суралцах
  • Нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Бүртгүүлэхийг хүсвэл 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас өмнө https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ. Цахим анкет дараах хэсэгтэй:

  1. Хувийн мэдээллийн хэсэг
  2. Видео бичлэг-Сэдэв: “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба Хүртээмж” /хугацаа: 2-3 минут/
  3. Эсээ – Сэдэв: “Үе тэнгийн нөлөөлөл ба Бидний оролцоо” /үгийн тоо: 500-700/
  4. Анги удирдсан багшийн батлан даалтыг батлагдсан загварын дагуу бичиж илгээнэ. /Батлан даалтын загвар: https://shorturl.at/wCGPT /
  5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг дараах маягтын дагуу цуглуулна. /Маягтын загвар: https://shorturl.at/yEbmw /

ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явц нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn сайтад байршуулна.

Та санал хураалтад оролцохыг хүсвэл өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Өсвөрийн Парламент хөтөлбөр” фэйсбүүк пэйж хуудаснаас аваарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *