17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дугаар сарын 8-15-нд болно. Уг наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино 7 номинацад нэр дэвшин өрсөлдөж байна.
“Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолч, шилдэг продюсер, шилдэг зураглаач, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг номинацад нэр дэвшжээ. Тус наадмын монгол киноны хэсэгт “Татар” уран сайхны кино сонгогдлоо. Уг киног 10 дугаар сарын 9-нд 20:00 цагаас “Prime Cineplex Encanto” кинотеатрт толилуулна. “Татар” уран сайхны 9 дүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийн, хойш бүх кинотеатраар гарч байгаа юм.