2025 он гарснаас хойш Франц улсын 3 дахь Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч байна. Даваа гарагт Францын шинэ Засгийн газар томилогдсоноос ердөө хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Себастьян Лекорню албан тушаалаасаа огцорсноор Франц дахин улс төрийн эмх замбараагүй байдалтай боллоо.
Лекорню албан тушаалаасаа огцорсноосоо хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хүсэлтийг хүлээн авч, “улсын тогтвортой байдлын төлөвлөгөө”-г лхагва гаргийн орой гэхэд боловсруулж, танилцуулахаар болсон байна. Лекорнюгийн гаргасан энэхүү гэнэтийн шийдвэрийн дараа Франц улсыг эдийн засгийн хямралаа шийдвэрлэх чадвартай эсэхэд эргэлзэж байсан хөрөнгө оруулагчдын итгэл суларч, Парисын хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш огцом унажээ.
Даваа гаргийн өглөө шинэ Засгийн газрыг танилцуулснаас хэдхэн цагийн дараа Лекорню гэнэт огцрохоор шийдсэнээ зарлав. Ингэснээр тэр өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш огцорсон Францын гурав дахь Ерөнхий сайд болж байна. Улс төрийн зарим гишүүн Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг өөрөө огцрох хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Францын хөл толгойгоогоо олохоо больсон улс төрийн хямрал хэзээ шийдэгдэх бол?