Вьетнамын хойд хэсгээр аадар буун, Ханой хот дахин үерлэжээ


Матмо хар салхинаас үүдэлтэй аадар бороо 10-р сарын 7-нд Вьетнамын Ханой хотын зарим хэсгийг усанд автуулжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд Вьетнамын хойд нутгаар ээлж дараалан өнгөрч буй хар салхинуудын улмаас нийслэл Ханой хот үер, аадар бороонд олонтоо нэрвэгдэж байна.

Хүчтэй аадар борооны улмаас гудамж талбай, замууд усанд автсанаар мотоцикл, автомашинууд үерт гацаж, оршин суугчид шагай хүрэхүйц ус туучих шаардлага тулгарч байна. Ханой хотын төв дүүргүүд үерт хамгийн их нэрвэгджээ. Ус зайлуулах систем аадар борооны усыг зайлуулж дийлэхгүй байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт Буалой хар салхины улмаас Ханой хотод ноцтой үер болсон. Энэ үеэр Вьетнам улсад дор хаяж 51 хүний амь хохирч, ойролцоогоор 600 сая ам.долларын хохирол учирсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *