УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь мөрдсөн 9 машиныг шалгуулахаар ЭЦА-нд хандлаа


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-“Оюутолгойн хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ, 3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН, 7935УНК, 8726УЕА, 4829УЕТ дугаартай, онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд хандан шалгуулахаар хүргүүлсэн.

Улмаар нийслэлийн Авто тээврийн хяналтын төвөөс эдгээр бүх машин нь улсын бүртгэлгүй болохыг баталгаажуулж, хариу ирүүлсэн. Энэ нь хянан шалгах үйл ажиллагааг мөрдөн мөшгөж буй үйл ажиллагаа гэж бид ойлгож байна.

Ийнхүү мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал (3 дугаар зүйл)-д зааснаар “Хүний халдашгүй байдлыг илт зөрчсөн хууль бус үйл ажиллагаа” болох билээ. Хуулиас гадуур хэнийг ч даган мөрдөж мөшгөж болохгүй. Энэ үйлдэл нь хувь хүний халдашгүй байдал төдийгүй Монгол Улсын парламентын халдашгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд халдсан ноцтой үйлдэл гэж ойлгогдож байна. Мөн хянан шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүйд бид хүрч байна.

Уг асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд УИХ дахь Тусгай хяналтын дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороо, Хүний эрхийн үндэсний коммист албан ёсоор хандах болно. Хуулийн байгууллагаас ирүүлсэн хариу бүрийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

Улс төрийн үйл явдал ихтэй энэ үед Оюутолгойн асуудал дээр шийдэл гарч, эцэслэгдтэл Хянан шалгах түр хороотой хамтдаа байж, анхаарлаа бүү сатааруулаарай гэж Та бүхнээсээ хүсье!

,

One response to “УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь мөрдсөн 9 машиныг шалгуулахаар ЭЦА-нд хандлаа”

  1. Муухан зохиомжтой детективт өөрийгөө дөвийлгөж байх шив дээ. Хэтэрхий их Холливудын кино үзэж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *