Хүүхдийн төлөө санд мөнгө хандивлажээ


Баян өндөгний үйлдвэр хүүхдийн төлөө санд 50 сая төгрөг хандивлажээ. Тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ийм мөнгө өгсөн бөгөөд цаашид жил бүр 50 сая төгрөгийг Хүүхдийн төлөө санд байршуулах аж.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө бүрдүүлэх эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, сонирхол татахуйц улсын дугаар борлуулсны орлого, урлаг спортын тоглолтын үйл ажиллагааны орлогоос бүрддэг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *