Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төрөөс баримтлах мөнгөний бодлого зэрэг нэн чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өрнөсөн. Тэгвэл энэхүү чухал хэлэлцүүлэгт 126 гишүүнээс 14 гишүүн огт оролцоогүй байна.
Ц.Баатархүү, Х.Болормаа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, М.Сарнай нарын 6 гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа бол томилолтоор яваа гэх шалтгаанаар С.Зулпхар гишүүн чөлөөлөгджээ. Харин чуулганы нэгдсэн хуралдааныг ямар нэгэн шалтгаангүйгээр тасалсан 7 гишүүн байна. Тодруулбал Б.Батбаатар, Х.Баттулга, Х.Ганхуяг, С.Лүндэг, Б.Жавхлан, С.Замира, Ц.Туваан нарын 7 гишүүн ажлаа тасалжээ.
