Дараа гарагт Израил, Палестин барьцааны хүмүүсээ суллаж явуулсан нь Газын зурваст жил үргэлжилсэн дайныг дуусгахад чухал алхам болж байна. Дайныг дуусгах төлөвлөгөөний эхний үе шатанд Хамас бүлэглэл Изралын амьд үлдсэн, барьцааны хүмүүсийг суллаж явуулсан бол Израил хариуд нь Палестины 2000 хоригдлыг суллаж явуулжээ. Эх орондоо ирсэн Израилын барьцааны хүмүүсийн гэр бүл нь тэднийг баярын нулимсаар халуун дотно угтаж авав.
Эхний барьцааны хүмүүс гэр бүлдээ буцаж очсоноос хэдхэн минутын дараа АНУ-ын Ерөнхийлгч Доналд Трамп Израилд газардаж, “Ойрхи Дорнодод түүхэн шинэчлэл эхэллээ” хэмээн мэдэгдэв. Үүний дараа Трамп Египт рүү очиж, Газын зурвас дахь дайныг дуусгах төлөвлөгөөнийхөө талаар 20 өөр орны удирдагчидтай уулзалт хийжээ. Уг уулзалтын үеэр Египт, Катар, Турк, АНУ зэрэг орон Газын зурвасыг үнсэн товрог болгосон дайныг дуусгах зориулалттай хэлэлцээрт батлан даагчаар гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: BBC