УИХ дахь намын бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт хуралдах хуваарьтай. Гэвч МАН-ын бүлэг сүүлийн 2 хурлаа хийсэнгүй. Үүнтэй холбоотойгоор тус бүлгийн 38 гишүүн өнөөдөр нэгдэж, бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардав.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Шаардлагаа хэнд өгсөн бэ?
-Бүлгийн дарга байхгүй байсан тул Ажлын албаны даргад шаардлагаа өглөө.
-Хэзээ хуралдахыг шаардаж байгаа вэ? Шаардлагадаа цаг тавьсан уу?
-МАН-ын бүлгийн хурлыг өнөөдрийн 16:00 цагт хуралдуулахыг шаардаж байна.
-Өмнөх 2 хурлаа ямар шалтгаанаар хийгээгүй вэ?
-Ямар ч шалтгаан хэлээгүй.