Улс төрд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгээ өнөөдөр 16:00 цагт хуралдуулахыг даргаасаа шаардлаа. МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч, бүлгээ өнөөдөр биш, маргааш 12:00 цагаас хуралдуулахаар болсон байна.
Тус намын бүлэг сүүлийн 2 хурлаа хийгээгүй. Уг нь УИХ дахь намын бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт хуралдах хуваарьтай.