Дагуул хотуудын эдэлбэр газрыг тодорхойлно


Улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрыг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 176 дугаар тушаалаар байгуулсан “Улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр танхим болон цахим хосолсон байдлаар боллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн ахлагч М.Баяраа хурлыг ахалж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ажлын явц, өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар танилцуулсан бөгөөд тус хуралд 21 аймгийн Засаг даргын орлогч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба оролцлоо.

Орон нутагт тулгамдаж буй асуудал, өмнөх хурлын үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцэж ажлын хэсгийн хурлын шийдвэрээр ажлын хэсгийн гишүүдэд хотуудын эдэлбэр газар тогтоох санал ирүүлэх ажлыг эрчимжүүлэх аж. Орон нутгаас ирүүлсэн хотуудын эдэлбэр газрын нэгдсэн санал, нийслэл дэх хотуудын эдэлбэр газар тогтоох ажлын явцыг ажлын хэсгийн дараагийн хурлаар танилцуулах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *