Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр их хэмжээний нойтон цас оров. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих авто замд халтиргаа гулгаа үүссэн тул Дарханаас Улаанбаатар луу өчигдөр орой 20:00 цагаас хөдлөх байсан том оврын автобусыг зорчуулсангүй. Уг шийдвэрийг Дархан-Уул аймгийн Автотээврийн төв гаргажээ.
Дархан-Улаанбаатарын том оврын автобусыг явуулсангүй
